Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Икс өү компьютер форматлах
Икс өүг форматлах PDF Хэвлэх Имэйл

Икс өү компьютерийн үйлдлийн системийг
шинээр суулгах /форматлах/


1.    Форматлах флаш дискээ бэлдэнэ.

-    www.laptop.gov.mn вэб хуудасны Татаж авах хэсгээс Икс өүд зориулсан цэсрүү орж Икс өү компьютерийн үйлдлийн системийг татаж авна.
-    Татаж авсан файлаа задлахад 802-1 гэсэн нэртэй хавтас үүснэ. Энэ хавтас руу орж доторх файлуудыг бүгдийг идэвхижүүлэн флаш диск дотор задгай хуулна /ямар нэгэн хавтас дотор хийж болохгүй/. Флаш диск 512mb – с дээш багтаамжтай байх шаардлагатай. Файлуудыг доорх зурагт үзүүлэв.

2.    Форматлаж эхлэх.


-    Икс өү компьютерээ цэнэглэгчийг нь цахилгаанд холбон цэнэглэх
-    Икс өү компьютерийг унтраасан байх
-    Флаш дискийг икс өү компьютерт холбох

-    Икс өү компьютерийн асаах товчлуур товшингуутаа шууд дээр нь байх 4 товчлуурыг зэрэг дарна. Энэ үйлдлийг хурдан хийхгүй бол компьютер ачааллаад эхэлчихнэ.


-    Компьютерийн дэлгэц дараах зураг дээрх шиг болонгуут 4 товчлуурыг дарахаа болих хэрэгтэй.



-    Ингээд 10 орчим минут дэлгэц дээр ногоон дөрвөлжингүүд бий болсоор өөрөө унтарч, дахин өөрөө асдаг. Хэрэв таны флаш диск эсвэл доторх файлууд гэмтэлтэй бол уншихгүй зогсчихдог.


3.    Нэрээ оруулж компьютерээ эхлүүлэх.

Компьютерийн үйлдлийн систем сууж дуусаад нэр бичих талбар гарч ирэх ба түүн дээр нэрээ оруулаад Дараах гэсэн сонголтыг товшин икс өү дүрс дээр товшиж, өөртөө таалагддаг өнгө сонгоод “Боллоо” товч товшиж цааш нь үргэлжлүүлнэ. Тэгээд икс өү компьютерийн үйлдлийн систем шинэчлэгдэж ажиллахад бэлэн болно.

4.    Зарим нэг програмыг монгол болгох болон засварлах

Вэб хуудаснаас татаж авсан файл дотор засварлах файлууд агуулагдсан байгаа.
-    Терминал програмыг эхлүүлэх
-    Терминал програм дотор дараах коммандуудыг бичнэ. Зургаар үзүүлэв.



-    cd /медиа/9999  гэж бичнэ. Сүүлийн 9999 гэсэн нь өөрийн тань флаш дискний нэр юм. Дараа нь ENTER товчлуур товшино.
-    ls гэж бичээд Enter товчлуур товшино.
-    Флаш доторх зүйлүүд харагдана..
-    sudo bash cp.sh гэж бичээд Enter товшино.
Үр дүнд нь Яст мэлхийн урлан, Сар үйл ажиллагаа монгол болж засварлагдан монголоор бичдэггүй икс өү компьютерүүд монголоор бичдэг болно.

Эдгээр болон бусад үйлдлүүдийг хийж гүйцэтгэхэд тодоруулах зүйл гарвал сайтын сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээж болно эсвэл хөтөлбөрийн Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой цахим шуудан руу хандаж болно. Мөн тулгарсан бэлхшээл болон ойлгохгүй байгаа зүйлүүдээ бичиж үлдээнэ үү. Бид таны бэрхшээлийг шийдвэрлэхэд зориулан цаг заваа зарцуулахдаа баяртай байх болно.


Амжилт хүсье.