Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Танин мэдэхүй
Баавгай PDF Хэвлэх Имэйл

Баавгай нь махчин амьтдын нэг юм. Тэд маш том биетэй (том биетэй амьтад жин нь 600 кг, өндөр нь 3 м орчим байдаг). Тэдний арьс зузаан, хар бор өнгөтэй байдаг ч зарим нутагт бор шаргал өнгөтэй байдаг. Баавгайны толгой бага зэрэг сунадаг ба бөөрөнхий чихтэй, богинохон сүүлтэй амьтан юм. Баавгай нь зундаа маш их идэх хэрэгтэй байдаг, учир нь тэрээр өвөл ичиж арьс нь олон давхарга үүсгэж таргалдаг билээ. Баавгай нь маш удаан ичдэг, ойролцоогоор 7 сар, гэхдээ хэсэг хугацаанд нойрноосоо сэрдэг. Баавгай нь холимог идэштэн бөгөөд мөөг, жимс жимсгэнэ, самар, мэрэгч амьтан болон загасаар хооллодог юм. Тэрээр заримдаа том сүүн тэжээлтэн амьтад буюу буга, хандгай, заарь, шар үхэр зэргийг иднэ. Бор баавгайны төрөл нь их олон байх ба тэд маш том газар нутагт амьдардаг.

 
Амьтад яагаад өнгөө сольдог вэ? PDF Хэвлэх Имэйл

Өнгөө сольдог хэд хэдэн амьтад байдаг ба тэд ерөнхийдөө аюулаас холдохын тулд мөн дайснаасаа зугатахын тулд эргэн тойрон дох зүйлсийнхээ өнгөд хувирдаг байна. Ийм амьтдын хамгийн алдартай нь Хамелеон бөгөөд 2хон минутын дотор бүх биеийнхээ өнгийг сольж чаддаг байна. Мөн зарим нэг төрлийн загас өнгөө сольж чаддаг байна. Тэдний өнгө нь дандаа биеэ хамгаалахын тулд солигддоггүй бөгөөд өөр шалтгаанууд ч байдаг байна. Жишээ нь : Уурласан үед, айсан үед, эсрэг хүйстэндээ таалагдах гэж өнгөө сольдог ажээ.

 

 
Яагаад зөгийнүүд зун тийм их завгүй байдаг вэ? PDF Хэвлэх Имэйл

Хүмүүс бид зөгий шиг ажилсаг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл зөгий нь зуны цагт цэцэгнээс цэцгэнд дамжин цэцгийн тоосонцрыг цуглуулдаг байна. Тэгэж л тэд бал цуглуулдаг бөгөөд цуглуулсан балаа сархинагт хадгалан бидний идэх дуртай амттай балыг бий болгодог ажээ. Ингэж бал цуглуулах нь зөгийнүүдийн өвөлд бэлтгэж байгаа хэлбэр бөгөөд цуглуулсан балаараа өвлийг давж гардаг ажээ. Хүмүүс бид ч зөгийн балд дуртай бөгөөд зөгий арчлагчид зөгийн үүрнээс балыг авдаг ч гэсэн зөгийнүүддээ өвлийг давах хэмжээний балыг бас үлдээдэг байна.

 

 
Минж яагаад далан барьдаг вэ? PDF Хэвлэх Имэйл

Амьтад ихэнхдээ өвлийг давж амьд үлдэхийн тулд дулаахан үүр барьдаг. Тэрэнтэй адил минжнүүд өвлийн давахын тулд далан барьдаг байна. Усны доор үүрээ барьж өвс тэжээлээ тэндээ хадгалан ус хөлдсөн ч гэсэн тэндээ өвлийг өнгөрөөдөг ажээ.

 

 
Анаконда PDF Хэвлэх Имэйл

Анаконда нь чийглэг халуун дулаан уур амьсгалтай Өмнөд Африкийн ойд амьдардаг. Түүнийг ихэвчлэн Амазон болон Ориноко мөрний хэсгээр олж хардаг. Анаконда нь дэлхийн хамгийн урт могой юм. Одоогоор хүмүүс бидний олсон анаконда нь 9,60 метр урт.

Энэ нь дугуй хар толботой бараан шар өнгийн анаконда байжээ. Харин жижиг анаконданы төрөл нь хамгийн томдоо л 3,50 метр байдаг. Хэдийгээр анаконда нь онцгой усны амьтан боловч ихэнхдээ хуурай газрын амьтан жишээлбэл : хөхтөн амьтан болон шувуудийг ус уухаар ирэхэд нь барьж иддэг байна. Анаконда нь элсэн дээр эсвэл бүдүүн модны мөчир дээр гарч нарладаг онцлог амьтан. Анакондагийн хувьд хамгийн тааламжтай нөхцөл бол 20-30 градусын халуун чийглэг орчин байдаг. Энэ аварга могой нь тааламжгүй улиралд унтчихдаг. Амьтад ичдэгтэй төстэй. Хэрвээ гол мөрнүүд шингэвэл тэр халуунаас өөрийгөө хамгаалахын тулд нүх буюу суваг ухан орж тэндээ унтдаг юм.

 
«ЭхлэлӨмнөх1234ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL