Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Мэдээлэл
Уралдааны удирдамж PDF Хэвлэх Имэйл

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс зохион байгуулах

Икс өү компьютер Миний хэрэглээ-III” улсын уралдааны удирдамж

Зорилго: Боловсролын цахим тогтолцоог хөгжүүлэх, мэдээллийн технологийг сургалтанд ашиглах, Икс өү компьютерийг хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглахад дэмжлэг үзүүлж, багш, сурагчдын компьютер ашиглах чадвар, сурах сонирхлыг идэвхжүүлэх, ”Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг үнэлэх

Сэдэв: Нэгжийн даргын 2009 оны 12 сарын 17-нд баталсан “Икс өү компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээ”-нд заасан агуулгын дагуу

Хамрах хүрээ: ”Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан Монгол улсын 21 аймаг, нийслэлийн ЕБсургуулиудын анхан шатны багш нар, 2-5-р ангийн сурагчид

Бүртгэл: Орон нутгийн сургуулиудаас оролцох багш, сурагчдын нэрсийг Е-мэйл: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой .mn хаягаар ирүүлэх ба Улаанбаатар хотоос оролцох багш сурагчид хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс уралдаанд оролцох мандат авна. Тухайн сургуулиас 1 багш, анги тус бүрээс 3 сурагч байна.

/Мандат авахад хураамж төлөхгүй. /

Бүртгэлийн хугацаа: 2012 оны 4-р сарын 26-27 ны 10-18 цагийн хооронд

Уралдаан явагдах газар: Нийслэлийн Баянгол дүүргийн 13 - р сургууль

Уралдаан явагдах цагийн хуваарь:

2012 оны 4-р сарын 28 -нд

9.00-10.00 4-р анги,

10.30-11.30 3-р анги

12.00-13.00 2-р анги

13.30-14.30 5-р анги

15.00-16.00 багш нар

Дүгнэх журам: Ангилал тус бүрээс алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, шагнаж, урамшуулна.

Дүнгийн хурал: 2012 оны 4 сарын 29 ны 15 цагт 13-р сургуулийн хурлын танхимд болно.

Жич: /“Икс өү- компьютер-миний хэрэглээ ” олимпиадтой холбоотой мэдээлэл, гарын авлага, хичээлүүдийг www.laptop.gov.mn сайтаас үзэж болно./

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49, Мэдээлэл технологийн үндэсний парк, 312 тоот. И-мэйл: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой .mn

Харилцах утас: 98633683, 98990878

 
Сургуулиудын үйл ажиллагаатай танилцав. PDF Хэвлэх Имэйл

Улаанбаатар хотод Икс өү компьютер түгээгдсэн сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа.

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУ-ны Сайдын 158-р тушаал, нэгжийн даргын 2012 оны 01-р сарын 25-ны өдрийн 35 тоот тушаалаар батлагдсан “2012 онд хийх ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 3-р сарын 5-16ны хооронд Улаанбаатар хотын БГД-ийн 13,28,40,93, Эрдмийн Өргөө, Сэтгэмж, Монгени, Оюуны Ундраа, Эрдмийн Ундраа, БЗД-ийн 111, СБД-ийн 4, 29, СХД-ийн 12, ХУД-ийн 52, Багахангай дүүргийн Хангай цогцолбор, ЧД-ийн 57-р сургууль дээр нэгжийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д.Энхтулга, компьютерийн түгээлт, сүлжээ, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Өсөхбаяр нар ажиллалаа.

Хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах ажлын явцад:

· Багш сурагчдын компьютер ашиглах чадвар, сургалтын явц, зохиогдож буй ажлууд, гарч буй үр дүнг тодорхойлох, гурвалсан гэрээний хэрэгжилттэй танилцах

· Сургуулийн интернэт сүлжээ, сервер болон бусад тоног төхөөрөмжийг шалгах

· Икс өү компьютерт шинэ програм суулгах, зааварчилгаа өгөх, эвдрэл гэмтлийг засах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Ажлын явцаас харахад:

Сургуулиудын удирдлага, багш, сурагч эцэг эхтэй гурвалсан гэрээ байгуулсан боловч гэрээний хэрэгжилт сургууль бүрт харилцан адилгүй байна. Шалгагдсан 18 сургуульд нийтдээ 4576 компьютер ашиглагдаж байгаагаас 51 компьютер эвдрэлтэй байгаа ба үүний ихэнх нь компьютерийн дэлгэцний эвдрэл байна. 6 сургууль компьютероо засуулахаар болов.

7 сургуулийн интернэт хэвийн, 4 сургуулийн интернэт доголддог, 7 нь огт интернэтгүй байна. 28, 52, Багахангай дүүргийн Хангай цогцолбор, Төв аймгийн Баян сумын сургуулийн хэрэгжилт сайн, бусад 14 сургуульд хөтөлбөрийн хэрэгжилт тааруу, урсгалаараа явагдаж байна. Энэ талаар тухайн сургуулийн удирдлагуудад хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахыг сануулж зааварчилгаа өглөө.

Мэдээллийг бэлтгэсэн: сүлжээ, засвар хариуцсан мэргэжилтэн Ч. Өсөхбаяр

 
Сургалт болов. PDF Хэвлэх Имэйл

“Икс өү компьютерийг сургалтанд ашиглах , нэгж хичээлийн хөтөлбөрт сургалтын хэрэглэгдэхүүн талаас нь тусгах нь ” сэдэвт сургалт явагдлаа

2012-04-04

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн жилийн ажлын төлөвлөгөөний дагуу хөтөлбөрт хамрагдсан нийслэлийн сургуулиудын анхан шатны багш нарт Икс өү компьютерийг сургалтанд ашиглах , нэгж хичээлийн хөтөлбөрт сургалтын хэрэглэгдэхүүн талаас нь тусгах нь” сэдэвт сургалтыг нийслэлийн Баянзүрх дүүргийн 111-р сургууль дээр 2012 оны 04 сарын 2-3 ны хооронд зохион явууллаа

Дэлгэрэнгүй унших...
 
СУРГАЛТ БОЛОВ PDF Хэвлэх Имэйл

ИKC ӨҮ КОМПЬЮТЕР ТҮҮНИЙГ СУРГАЛТАНД АШИГЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ

СУРГАЛТ БОЛЛОО

2011-2012 оны хичээлийн жилд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хөдөө орон нутгийн зарим сургуулиудад хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан тухайн сургуулиудын багш нарт икс өү компьютерийн програмуудыг бага боловсролын сургалтын агуулгатай холбон заах арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх сургалтыг 2011 оны 11 сарын 14-15 ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтанд Говь-Алтай аймгийн Тонхил, Жаргалант, Тайшир, Гуулин, Увс аймгийн Түргэн, Төв аймгийн Мөнгөнморьт сумын багш нар хамрагдлаа.

Сургалтаар Икс өү компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээ, Икс өү компьютерийн ажиллах заавар, програмууд, Икс өү компьютерийг бага боловсролын агуулга арга зүйтэй холбох, нэгж хичээлийн хөтөлбөрт сургалтын хэрэглэгдэхүүн талаас нь тусгах, Суралцагчдыг сурахуйг дэмжих, икс өү компьютерийн гарын авлагыг, 11, 12 жилийн тухайн ангийн хичээлийн агуулга арга зүйтэй холбох нь, Цахим хичээл сургалтанд ашиглах, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

 

 
2011-2012 оны хичээлийн жилийн нэгжийн ажлын төлөвлөгөө PDF Хэвлэх Имэйл

"Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн 2011-2012 оны хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөө татаж авах бол доор хэсэг бүрийг товшин татаж авна уу.

1-р хэсэг

2-р хэсэг

3-р хэсэг

"Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж

 
2011-2012 оны хичээлийн жилийн зорилт PDF Хэвлэх Имэйл

2011-2012 оны хичээлийн жилийн зорилт


Бага, дунд боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчилж, боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэх бодлогын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:

Дэлгэрэнгүй унших...
 
II шатны уралдаанд багш сурагчдын гүйцэтгэсэн даалгавар PDF Хэвлэх Имэйл

Уралдаанд оролцогчдын гүйцэтгэсэн даалгавар татаж авах бол доорх нэрийг товшино уу?

2 дугаар анги

3 дугаар анги

4 дүгээр анги

5 дугаар анги

Багш нар

Эдгээр даавгаваруудыг татаж авч, бие дааж хийж үзэхийг хүсье. Даалгаварын гүйцэтгэлийг татаж авах бол энд товшиж авна уу?

 
II шатны уралдааан амжилттай явагдлаа. PDF Хэвлэх Имэйл

Тус нэгжээс зохион байгуулсан "Икс өү компьютер-Миний хэрэглээ II" уралдааны II шатны уралдаан 2011 оны 05-р сарын 7-8-нд Нийслэлийн Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургууль дээр амжилттай явагдаж дүнгээ гаргав. Уралдаанд Нийслэл, орон нутгийн 36 сургуулийн бага ангийн 44 багш, 2-оос 5 дугаар ангийн 267 сурагч оролцлоо. 2 дугаар ангиас 44 сурагч, 3 дугаар ангиас 66 сурагч, 4 дүгээр ангийн 75 сурагч, 5 дугаар ангийн 80 сурагч оролцож мэдлэг, ур чадвараа сорин уралдлаа. Сурагчдын даалгавар гүйцэтгэл 2 дугаар анги 31.7%, 3 дугаар анги 44.5%, 4 дүгээр анги 52.1%, 5 дугаар анги 49.2%-тай дүгнэгдлээ. Нийт оролцсон сурагчдын даалгавар гүйцэтгэл нь 46.7%-д хүрч өмнөх уралдаануудын гүйцэтгэлийн үзүүлэлтээс өссөн байна. Энэ  уралдааны үзүүлэлтийг графикаар доор үзүүлэв.

"Икс өү компьютер-Миний хэрэглээ II" уралдаанд оролцогчдын даалгавар гүйцэтгэсэн дүнгийн жагсаалтуудыг доор үзүүлсэн ангиас сонгон татаж авч эзэлсэн байраа үзээрэй.

2 дугаар анги

3 дугаар анги

4 дүгээр анги

5 дугаар анги

Уралдааны даалгавар гүйцэтгэл багш нар 21.3% байна. Нийт оролцогчдын даалгавар гүйцэтгэл 42.7% байна. Энэ үзүүлэлт нь өмнөх уралдаануудын үзүүлэлтүүдээс өссөн байна.

Бүх сургуулиудын нийт оролцогчдын хувьд даалгавар гүйцэтгэлээр нь жагсааж нэгтгэсэн дүнг үзэх бол энд дарж авна уу? Уралдааны явцын тухай танилцуулга үзэх бол энд дарж авна уу?

"Икс өү компьютер-Миний хэрэглээ II" уралдааны шат бүрийг амжилттай явуулах боломжоор хангаж,  бодит туслалцаа дэмжлэг үзүүлсэн БСГ-ууд ба нийт хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын удирдлагуудад болон уралдаанд идэвхи, санаачилгатай оролцсон багш, сурагчид, тэдгээрт амжилт гаргах нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн аав, ээжүүдэд, талархан дэмжиж туслагч хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлье.

Икс өү Миний хэрэглээ-2 уралдаан
 
I шатны уралдаанд шалгарсан оролцогчдын мэдүүлэг ирүүлсэн байдал PDF Хэвлэх Имэйл

Тус нэгжээс зохион байгуулсан "Икс өү компьютер-Миний хэрэглээ II" уралдааны нэг дүгээр шатны уралдаанд тэргүүлсэн нийт 320 багш сурагчид II шатны уралдаанд оролцохоор цахим шуудан Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой хаягаар мэдүүлэг ирүүллээ.

  • Нийслэлийн БГД-ийн 13, 28, 40, 51, ЭУЦ, Сэтгэмж, Монгени, ЭӨЦ, СХД-ийн 12, СБД-ийн 4, ЧД-ийн 57, ХУД-ийн 52, НД-ийн Чандмань, БЗД-ийн 111, БНД-ийн "Боловсрол", "Гүн галуутай" цогцолбор, БХД-ийн "Хангай-1" цогцолбор мэдүүлэг ирүүлж Нийслэлээс оролцох сургуулиудын 81% нь хамрагдах болов.
  • Орон нутгийн Архангай "Хүмүүн-3", Баянхонгор "Номун Далай", Өвөрхангай "Мэргэд", Хэнтий "Хан Хэнтий", Завхан 4-р, Булган Хутаг Өндөр сумын, Дорноговь 3-р, Говь Алтай "Хан Тайшир", Говь сүмбэр 2-р, Орхон 2-р, Дорнод 11-р, Сэлэнгэ 3-р, Төв Баян сумын, Ховд "Цаст Алтай" цогцолбор, Сүхбаатар 1-р, Увс "Чандмань" цогцолбор, Дархан Уул 4-р, 26-р, Хөвсгөл Хатгал тосгоны сургуулиуд мэдүүлэг ирүүлж, орон нутагаас хамрагдах сургуулиудын 69.2% нь хамрагдах болов.
  • Улсын хэмжээнд хамрагдах бүх сургуулийн 76.6% нь хамрагдах болов.

Мэдүүлэг ирүүлээгүйн улмаас дараах сургуулиуд оролцох боломжгүй болов. Үүнд:

  • Нийслэлээс БГД-ийн 20-р, 93-р, "Оюуны Ундраа" цогцолбор, СБД-ийн 29-р сургуулиуд
  • Орон нутгийн Төв Баянцагаан сумын, Өмнөговь Булган, Баян Овоо сумын, Дундговь 4-р, Баян Өлгий 3-р, Булган Орхон сум, Хөвсгөл Ханх, Алаг Эрдэнэ сумын сургуулид

Эдгээр сургуулийн удирдах ажилтнууд, хариуцсан БСГ-уудад:

  • Улсын хэмжээнд багш сурагчдынхаа мэдлэг, чадварыг сорих боломж
  • Багш сурагчид өөрийгөө таних, илэрхийлэх боломж
  • Бусдаас суралцах, танилцах боломж
  • Туршлага хуримтлуулах боломжуудаар хангаж чадаагүйд харамсаж байгаагаа илэрхийлье.

II шатны уралдаанд оролцох болсон бүх багш, сурагч нартаа аян замдаа саадгүй сайн явж ирэхийг хүсье.

"Хүүхэд бүрт компьютер" ХХН

 

 
"Икс өү компьютер-Миний хэрэглээ II" уралдааны I шатны уралдааны гүйцэтгэсэн даалгавар PDF Хэвлэх Имэйл

Уралдаанд оролцогчид гүйцэтгэсэн даалгаварыг татаж авах бол доор байх нэрийг товшино уу?

2 дугаар анги

3 дугаар анги

4 дүгээр анги

5 дугаар анги

Багш нар

Эдгээр даалгаваруудын гүйцэтгэлийг авах бол энд товшино уу.

 

 
«ЭхлэлӨмнөх1234ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL