Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

1-19 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг батлах тухай PDF Хэвлэх Имэйл
1-19 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг батлах тухай
.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ
УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2005.09.14            Дугаар 225/296               Улаанбаатар хот

1-19 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн
шимт бодис, илчлэгийн хэрэгцээг батлах тухай

Монгол улсын Боловсролын тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 3 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. 1-3 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг нэгдүгээр, 4-6 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг 2 дугаар, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 6-9 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэмжээг гуравдугаар, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 15-19 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэмжээг давдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Тушаалыг хэрэгжүүлэх ажлыг 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулахыг төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг нийслэлийн Боловсрол, соёлын болон Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжлийн хяналтын байцаагч нарт тус тус даалгасугай.
3. Хүүхдэд хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт тус тус даалгасугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Цэцэрлэгийн насны хүүхдийн хоногийн физиологийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүний норм, илчлэгийн хэмжээ" Эрүүл мэндийн сайд, Шинжлэх Ухаан, боловсролын сайдын 1992 оны А/142/451 тоот тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН                                   БОЛОВСРОЛ, СОЁЛ
САЙД     Т.ГАНДИ                          ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД      П.ЦАГААН
Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын
хамтарсан 2005 оны 225/296 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
1-3 насны хүүхдийн хоногийн хоолны
номр, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээ
Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын
хамтарсан 2005 оны 225/296 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

4-6 насны хүүхдийн хоногийн хоолны
номр, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээ