Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

"БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ"-ИЙН ЛОГО ЗОХИОХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА PDF Хэвлэх Имэйл

Бүтээлд тавигдах шаардлага: "Багшийн мэргэжил дээшлүүлэх институт"-ийн үйл ажиллагааны онцлог, утга санааг бэлгэдэж, энгийн ойлгомжтой өгүүлэмжтэй, цогц утга агуулгатай бүтээл байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
• Лого нь
багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа, онцлогийг товч, тодорхой тусгасан;
• График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна;

• Лого нь өндөр нягтралтай (300 dpi-с дээш) байх шаардлагатай бөгөөд (жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд харагдаж байх) уралдаанд ирүүлэх бүтээлийг CD болон DVD дээр tiff,  jpeg форматтай буулгаж ирүүлнэ;
• Логоны  дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр зохиогдоно. Лого нь видео, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна;
• Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан тайлбарыг заавал хавсаргана;
• Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа бүтээлийг битүүмжилж ирүүлсэн дугтуйн дээр тодорхой бичсэн байна.

Хүлээн авах хугацаа:
Бүтээлийг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажлын цагаар хүлээн авна.

Шалгаруулалт
Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулан eeoc.mn, laptop.gov.mn цахим хуудсаар нийтэд зарлана.


Шагнал:
Ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг нэг бүтээлийг 100'000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

Бүтээлийг хүлээн авах хаяг: "Багшийн хөгжлийн ордон"-ы 6-р давхарт 604 тоот өрөө

Цахим шуудан: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой

Холбогдох утас: 98610836