Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Уралдаан явагдаж дүн гарлаа. PDF Хэвлэх Имэйл

Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг

Икс өү компьютер –Миний хэрэглээ-III” улсын уралдааны дүн гарлаа

2012-05-02

Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, бага ангийн багш, сурагчдын мэдээлэл харилцааны технологийг сургалтанд ашиглах ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран хөгжих боломжийг нэмэгдүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор “Икс өү компьютер-миний хэрэглээ III” улсын уралдааныг Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжээс уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулж, 2012 оны 04 сарын 28нд нийслэлийн Баянгол дүүргийн Улсын тэргүүний 13-р сургууль дээр явууллаа.

Уралдаанд Улаанбаатар хотын 51, 52, 28, 13, 4, 29,12,111, Оюуны Ундраа, Эрдмийн Өргөө, Монгени, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор, Гүн Галуутай цогцолбор, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургууль, Говь-Алтай аймгийн Хантайшир- Эрдэм, Баянхонгор аймгийн Номуундалай цогцолбор сургууль, Завхан аймгийн 4-р сургууль, Архангай аймгийн Хүмүүн цогцолбор , Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургууль, Өвөрхангай аймгийн Мэргэд цогцолбор, Төв аймгийн Баян сумын сургууль, Дундговь аймгийн IV сургууль, Дорноговь аймгийн III сургууль, Хөвсгөл аймгийн Хатгал сумын сургууль, Говь- Сүмбэр аймгийн 2-р сургууль, Сэлэнгэ аймгийн III сургууль, Орхон аймгийн Баян-Өндөр сумын II сургууль, Сүхбаатар аймгийн Д. Сүхбаатарын нэрэмжит Бүрэн дунд сургууль, Дорнод аймгийн 11-р сургууль, Дархан аймгийн 4-р сургуулийн баг хамт олон оролцож, нийт 30 сургуулийн 246 багш, сурагчид авьяас билэг, оюун ухаанаа сорьж оролцлоо.

Оролцогчид зөөврийн икс өү компьютерийн хэрэглээний ур чадвараа Нэгжийн даргын 2009 оны 12 сарын 17-нд баталсан “Икс өү компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээ”-нд заасан агуулга, икс өү компьютерийн сурах бичгийн дагуу бэлтгэсэн сорилын дагуу шалгуулж, дүнг гаргалаа.

Икс өү компьютерийг сургалтанд хэрэглэх онол арга зүй боловсрогдон, багш, сурагчдад зориулсан сурах бичиг, гарын авлагатай болсон, уралдаанд оролцогчдын идэвх сонирхол нэмэгдсэн, хамрах хүрээ өргөжсөнөөрөө энэ удаагийн улсын уралдаан өнгөрсөн жилүүдийн арга хэмжээнүүдээс өвөрмөц онцлогтой болж байна. Дүнгээс харахад энэ хичээлийн жилд оролцож байгаа хүүхдүүдийн чадвар, хурд, бэлтгэл өнгөрсөн онуудаас эрс дээшилсэн нь сайшаалтай байна.

Уралдаанд онлайн сургалтын олон улсын DYNED MONGOL компани ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд, ISSS, Битпресс зэрэг компаниуд сургалтын CD, ном хэрэглэгдэхүүнээр шалгарсан багш сурагчдыг урамшуулж байгаа бөгөөд “Лоолойгийн найзууд” хүүхдийн нэвтрүүлгийн сурагчид хамтран ажиллаж, дурсгалт мөчийг хамтдаа өнгөрүүллээ.

Уралдаанд шалгарсан багш, сурагчид ангилал тус бүрээр алт, мөнгө, хүрэл медаль , өргөмжлөл цомын эзэд болцгоосон бөгөөд мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчлан, уралдаанд оролцсон нийт багш, сурагчдад амжилт хүсч цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Уралдаанд амжилт гаргаж, байр эзэлсэн багш, сурагчдын нэрс

2 дугаар анги:

I байр - Баянхонгор аймгийн Номуундалай цогцолбор сургуулийн 2-р ангийн сурагч Дэлгэрдалай алтан медаль

II байр - Баянгол дүүргийн 28-р сургуулийн сурагч Дөлгөөн мөнгөн медаль

III байрАрхангай аймгийн “ Хүмүүн ” цогцолбор сургуулийн сурагч Цасчихэр хүрэл медаль

3 дугаар анги:

I байр - Дорнод аймгийн 11-р сургуулийн сурагч Балжинням алтан медаль

II байр - Баянхонгор аймгийн Номуундалай цогцолбор сургуулийн 3-р ангийн сурагч Өлзийбаатар

III байр - Баянхонгор аймгийн Номуундалай цогцолбор сургуулийн 3 -р ангийн сурагч Билгүүн

4 дүгээр анги:

I байр - Сүхбаатар аймгийн Д. Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд суруулийн сурагч А. Мөнхтөр алтан медаль

II байр - Баянхонгор аймгийн Номуундалай цогцолбор сургуулийн сурагч Б. Уртнасан мөнгөн медаль

III байр БГД-ийн 51 дүгээр сургуулийн сурагч Хулан хүрэл медаль

5 дугаар анги:

I байр - Дархан- Уул аймгийн IV сургуулийн сурагч О. Дөлгөөн алтан медаль

II байр - Баянхонгор аймгийн Номуундалай цогцолбор сургуулийн сурагч Д. Жавзандалай мөнгөн медаль

III байр - Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн сурагч Ганбат хүрэл медаль

Багш нар

О. Эрдэнэчимэг - Баянхонгор аймгийн Номуундалай цогцолбор сургуулийн багш

Галсанцэрэн - Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуулийн багш

С. Болортуяа - Сүхбаатар аймгийн Д. Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд суруулийн багш

Нийт багш, сурагчдын уралдааны даалгавар гүйцэтгэсэн дүнг энд дарж татаж авна уу. Хэрэв уралдааны даалгавар болон шалгуур татаж авах бол энд дарж татаж авна уу.

Уралдааны нээлтийн үйл ажиллагааны зураг үзэх бол энд дарж үзнэ үү.

Уралдааны явцын зураг үзэх бол энд дарж үзнэ үү.

Уралдааны шагналын үйл ажиллагаатай холбоотой зураг үзэх бол энд дарж үзнэ үү.