Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Монголын багш нарын баярын мэндчилгээ PDF Хэвлэх Имэйл

Мэндчилгээ

2012-02-02

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд, эцэг, эхчүүд Та бүхэнд Монголын багш нарын 46 дахь өдрийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2008 оноос хойш монгол орны 21 аймаг, нийслэл хотын 9 дүүргийн 51 сургуульд бага ангийн 35000 гаруй сурагчид икс өү компьютерийг сургалтандаа ашиглан компьютерийн анхны мэдэгдэхүүнтэй болж, интернэтийн ертөнцөөр аялж, тухайн сургуулиудын багш нар икс өү компьютерийн програмуудыг бага боловсролын сургалтын агуулгатай холбон заах арга зүй, ур чадварыг эзэмшиж, мэдээлэл харилцаа технологийг сургалтандаа ашиглах бодит боломжтой болсон билээ.

Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн зүгээс энэ хугацаанд “ Икс өү компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээ”, “ ХО компьютерийн гарын авлага – 2,3, 4, 5”, “ Икс өү компьютерийг сургалтанд ашиглах арга зүй, нэгж хичээлийн хөтөлбөрт тусгах нь” зэрэг сургалт, арга зүйн бичиг баримтыг боловсруулж, “ Икс өү компьютер- Миний хэрэглээ ”, “ Цахим орчин- Ур чадвар ” зэрэг багш сурагчдын идэвхийг өрнүүлсэн олон ажлуудыг зохион байгуулж хийсэн бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж болон багш нарын хамтын ажиллагаа, багш нарын уйгагүй хичээл зүтгэл, итгэл, сэтгэлийн үр дүнд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн үйл ажиллагаа тогтмолжиж, багш сурагчдын чадвар өдрөөс өдөрт дээшилж буй энэ үед тухайн сургуулийнхаа сурагчдын идэвхийг өрнүүлж, тэдний авьяасыг хөгжүүлж, мэдээлэл харилцаа технологийг тогтмол хэрэглэж ажиллах нь хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудын удирдлага, сургалтын менежер, багш нарын үүрэг оролцооноос шууд хамааралтай болсон билээ.

 

Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр болон багш сурган хүмүүжүүлэгч бид бүхний нийлмэл зорилт, эрхэм үүрэг нь - Боловсролын үйлчилгээний цахим тогтолцоог бүрдүүлэх, мэдээлэл хүртэх хүртээмжтэй тэгш байдлыг бий болгох, бүх нийтээрээ компьютерийн бичиг үсэгтэн болгох суурийг тавих явдал бөгөөд энэ үйлсэд Таны оруулах хувь нэмэр, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажлын хариуцлагад бид эргэлзэхгүй байна.

Багш Таны соён гэгээрүүлэхүйн их үйлсэд тань амжилт хүсэж, Таны амьдрал эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

ХҮҮХЭД БҮРТ КОМПЬЮТЕР ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.