Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

“ИКС ӨҮ КОМПЬЮТЕРИЙГ СУРГАЛТАНД АШИГЛАХ НЬ, Е- СУРГАЛТЫН АГУУЛГА АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ PDF Хэвлэх Имэйл

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан нийслэлийн сургуулиудын анхан шатны сургалтын менежерүүд 2010 оны 9 сарын 25 нд нийслэлийн Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургууль дээр энэ хичээлийн жилийн анхны сургалтандаа амжилттай хамрагдлаа.Сургалтын зорилго нь: Ерөнхий боловсролын сургуулийн 2-5-р ангийн сурагчдын дунд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжээд 3 жил болж, хөтөлбөрийн эхний шат дуусч байгаатай холбогдуулан хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, сургуулиудын удирдлагуудын икс өү компьютер дээр ажиллах чадвар улмаар багш нарын мэдлэг, ур чадварыг сайжруулж, хөгжүүлэх зорилтыг хангахад оршиж байсан болно.

Сургалтыг

Дэлгэрэнгүй унших...
 
Зарлал PDF Хэвлэх Имэйл
“ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан аймаг, хөдөө орон нутгийн сургуулиудын бага боловсролын сургалтын менежерүүдэд:

2010-2011 оны хичээлийн жилд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хүрээнд зохиогдох сургалт, семинар, үйл ажиллагааны хуваарийн дагуу жилийн ажлын төлөвлөгөө боловсруулж, доорхи судалгааны асуултуудын дагуу материалыг бүрдүүлж 2010 оны 9 сарын 25 ны дотор хөтөлбөрийн Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой e-meil хаягаар явуулна уу?

Хөтөлбөрийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн:  Д. Энхтулга Холбогдох утас: 98633683

Cудалгаа татаж авах

 

Дэлгэрэнгүй унших...
 
Сургалтын менежерүүд ажлын төлөвлөгөөгөө гаргалаа PDF Хэвлэх Имэйл

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан Улаанбаатар хотын сургуулиудын сургалтын менежерүүд ХХН-ийн дарга Б. Янжмаа, хөтөлбөрийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга, компьютерийн түгээлт, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Өсөхбаяр нар Мэдээллийн технологийн үндэсний паркийн 301 тоотод 2010 оны 9 сарын 8 ны 10 цагт ажил хэргийн уулзалт, семинар хийлээ. Хөтөлбөрийн үйл ажиллагаа, сургалт, сургалтын агуулгын талаар сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга илтгэл тавьж, энэ хичээлийн жилд ажиллах ажлын чиглэлийг гарган зааварчилгаа өглөө. Уг зөвлөлгөөнөөр:

  • 2010-2011 оны хичээлийн жилийн сургалт, семинар ажлын төлөвлөгөө
  • Хөтөлбөрийн сургалтын агуулгын талаас баримтлаж буй ажлын чиглэл
  • Икс өү компьютерийн гарын авлага бэлтгэгдэн гарч буйтай холбогдуулан, гарын авлагын бүтэц, 11, 12 жилийн тухайн ангийн хичээлийн агуулга арга зүйтэй холбох арга зүйн шийдэл
  • Цахим хичээл, сурагчдын бие даан суралцахуйг дэмжих, сургалтанд ашиглах, арга зүй
  • Сургалтыг гардан явуулах багш нарын компьютер ашиглах чадварыг сайжруулах
  • Сургуулиудын интернэт, серверийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах
  • Икс өү компьютерийн татан авалт, засвар үйлчилгээ зэрэг олон асуудлаар ярилцаж шийдвэрлэлээ.

Хөтөлбөрт хамрагдсан сургуулиудаас 4, 12, 20, 28, 51, 52, 57, 93, 111, Эрдмийн өргөө, Оюуны ундраа, Сэтгэмж цогцолбор, Боловсрол цогцолбор, Чандмань цогцолбор, Багахангай дүүргийн сургуулиудын сургалтын менежерүүд семинарт идэвхитэй оролцлоо. Жич: Баянгол дүүргийн Эрдмийн ундраа, Монгени, 13-р сургууль, Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн сургалтын менежерүүд холбогдох бичиг баримтыг авч, шаардлагатай судалгааг гаргаж өгнө үү !

Холбогдох утас 98633683

 

Дэлгэрэнгүй унших...
 
Зарлал PDF Хэвлэх Имэйл

НЭГ.

“ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн бага боловсролын электрон агуулга боловсруулах багийн багш нарын семинар 2010 оны 09 сарын 05-ны 14 цагт хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн байранд болно.

ХОЁР.

“ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын бага боловсролын сургалтын менежерүүдэд:
2010-2011 оны хичээлийн жилийн сургалт, хөтөлбөрийн үйл ажиллагааны талаарх семинар 2010 оны 9 сарын 8 ны 10 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркийн 301 тоот өрөөнд болно.
Хөтөлбөрийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга
Жич: 4, 12, 13, 20, 28, 29, 40, 51,52, 57,93, 111, Монгени, Эрдмийн өргөө, Оюуны ундраа, Эрдмийн ундраа, Сэтгэмж цогцолбор, Боловсрол цогцолбор, Чандмань цогцолбор, Багахангай дүүргийн сургуулиуд болно.

Холбоо барих утас: 98633683

 
Монгол Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүлэв PDF Хэвлэх Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөр хэрэгжиж буй Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн Шинэ хичээлийн жилийн эрдмийн баярт оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Хүүхэд бүрт компьютер хөтөлбөрийн сургагч багш Т. Энхбаярын хариуцсан ангиар орж, сурагчдын компьютер дээр хийсэн бүтээл, икс өү компьютерийн хүчин чадал зэрэгтэй танилцлаа.

 

Нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.

Дэлгэрэнгүй унших...
 
2010-2011 оны ажлын төлөвлөгөө PDF Хэвлэх Имэйл

Үүнээс цааших төлөвлөгөөг доорх линкээр татаж авна уу!

Файлаар нь татаж авах

 

Дэлгэрэнгүй унших...
 
Мэндчилгээ PDF Хэвлэх Имэйл

Монгол орныхоо өнцөг булан бүрт эрдмийн баяраа тэмдэглэж буй нийт хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, өсвөр үеийнхэн болон  эцэг эхчүүддээ       2010- 2011 оны хичээлийн шинэ жилийн   баярын мэндийг  дэвшүүлье.
Икс өү компьютерийг сургалтанд ашигласан 2 жилийн хугацаанд бага ангийн сурагчид   мэдээлэл технологийн суурь мэдлэгийг олж,  програмуудын үндсэн ойлголттой болж, тэдгээрийг өдөр тутам хичээл бүрт хэрэглэснээр компьютер дээр  зурж, бичиж, төсөл бүтээлүүд хийж сурсан төдийгүй сурагчдын сурах идэвхи сайжирч, сурлагын амжилт, чанар  тодорхой хувиар дээшиллээ.

Манай хамт олон энэ хичээлийн жилд “ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, Засгийн газрын  92-р тогтоол, хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн даргын баталсан үйл ажиллагааны  зорилтуудыг үндэслэн “Хүүхэд бүрийг компьютероор хангах, багш сурагчдын чадварыг нэмэгдүүлэх, нэгж хичээлийн чанарыг сайжруулахад икс өү компьютерийг сургалтын хэрэглэгдэхүүн болгох” зорилтуудыг  үргэлжлүүлэн баримтална.

Ажлын хүрээнд 2010-2011 оны хичээлийн шинэ жилд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
•    Компьютерийн татан авалт, түгээлтийн ажлыг эрчимжүүлж, засвар үйлчилгээний ажлыг хангаж ажиллана.
•    Хөтөлбөрийн сургалтыг ЕБС- ийн батлагдсан графикийн дагуу 11 ба 12 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, нэгжийн даргын баталсан “ Икс өү компьютер”-ийн агуулгын үлгэрчилсэн  хүрээтэй  зэрэгцүүлэн чанартай зохион байгуулна.
•    Зайн сургалтын үндэсний сүлжээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх буюу бага боловсролын цахим хичээлүүдийг бэлтгэн боловсруулж хэрэгжүүлнэ.
•    Багш  сурагчдын чадварыг нэмэгдүүлэх,  бага боловсролын чанарыг сайжруулахад икс өүг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглуулна.
•    Сургуулиудын интернэт, сервэр компьютерийн хэвийн ажиллагааг ханган ажиллуулна.
•     Сургуулийн номын сангаар дамжуулан хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудын сурагчдыг “ Икс өү компьютерийн гарын авлагаар бүрэн хангана.
•    Хөтөлбөр хэрэгжсэнээр  сурагчдын сурлагын чанар, хүүхдийн хөгжил, багшийн заах арга зүйд гарч байгаа өөрчлөлт,   сургалтад хэрэглэгдэж байгаа  сурах бичгүүдийн агуулга, арга зүй, хэвлэлтийн чанар, хүртээмж, ашиглалтад судалгаа,  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, цахим хичээл, сурах бичгийг зохиох, хэвлэх, ханган нийлүүлэх ажлын чанар, үр өгөөжийг улам нэмэгдүүлнэ.
•     Багш, суралцагчдын авъяас билгийг хөгжүүлэх, олимпиад, уралдаан тэмцээнийг байнга, тогтвортойгоор явуулж, зохион байгуулах санхүү, материалын болон эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
Эрхэм хүндэт  эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид нартаа
эх орны маань шавхагдашгүй эх ундрага болсон хүүхэд багачуудыг  сурган хөгжүүлэх   үйлсдээ их амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.
Та бүхний оюун тань хурц мэдлэг тань цэгцтэй байх болтугай.

“ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хамт олон
2010-09-01

 
2010-2011 оны хичээлийн жилийн зорилт(Нийслэлийн зорилт) PDF Хэвлэх Имэйл

2010-2011 оны хичээлийн жилийг “Боловсролын салбарын ажилтан, хамт олны мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажил гүйцэтгэлийн соёлыг дээшлүүлэх жил” хэмээн үзэж дараахь зорилтуудыг дэвшүүлж байна.

1. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд гарсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах;

2. Сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын хамран сургалтын цэвэр, бохир жинг нэмэгдүүлэх;

3. ЕБС-ийн сургалтыг батлагдсан графикийн дагуу 11 ба 12 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр зэрэгцүүлэн чанартай зохион байгуулах;

4. “Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх сургалтын стратеги” боловсруулж хэрэгжүүлэх;

5. Хичээлийн судалгаа хийх арга зүйг түгээн дэлгэрүүлэх;

6. Сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний хангамж, аюулгүй байдлын баталгааг хангасан загвар сургуулиудыг бий болгох;

7. Сургууль цэцэрлэгүүдийг нэг сурагчид ноогдох хувьсах зардлын нормативаар санхүүждэг зарчимд бүрэн шилжүүлэх;

8. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх.

 

Дэлгэрэнгүй унших...
 
2010-2011 оны хичээлийн жилийн зорилт(Яамны зорилт) PDF Хэвлэх Имэйл

“Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, Боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа Үндэсний хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг үндэслэн 2009-2010 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга зүйн уялдаа холбоог хангах хүрээнд “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” стратегийг үргэлжлүүлэн баримтлана. 2010-2011 оны хичээлийн шинэ жилд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

1. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын эрх зүйн харилцаанд үүсэж буй бэрхшээл, зөрчлийг арилгах, хөгжлийн шаардлагаар үүсэж буй шинэ харилцааг зохицуулах зорилгоор Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барина.

Дэлгэрэнгүй унших...
 
Судалгааны нэгдсэн дүгнэлт PDF Хэвлэх Имэйл

Икс өү компьютер түгээгдсэн сургуулиудын сурагчид, эцэг эх, багш нараас авсан
түүвэр судалгааны нэгдсэн  дүгнэлт

2010 оны 6 сарын 14

2009-2010 оны хичээлийн жил “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургууль тус бүр дээр  олон ажил  явагдаж сурагч, эцэг эх,  багш нар маань санаачлагатай идэвхитэй сайн оролцож, нийт багш, сурагчдын сурч мэдсэн, хийж бүтээсэн зүйлээр дүүрэн жил болон өнгөрч байна.
Икс өү компьютерийг эзэмших нь  мэдээлэл, харилцаа, технологийн эринд ажиллаж, амьдрах бодит чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглэгдэж буй боловсрол эзэмшихэд, сургалтын нээлттэй хөтөлбөрийн тусламжтайгаар бага насны хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурлан өөрөө болон бусадтайгаа хамтран суралцах,  туршиж үзэх замаар мэдлэг бүтээх,  зарчмаар  хэрэгжих  үйл ажиллагаа болно.
Багш нар энэхүү компьютерийг ашигласнаар түүнийг сургалтандаа болон өөрсдийгөө хөгжүүлэхэд ашиглах, хичээлээ сонирхолтой хэлбэрээр заах, компьютерийг хичээлийн хэрэглэгдэхүүн болгон тогтмол хэрэглэх, сургалтын хөтөлбөртөө тусган, бүх хичээлд тохирох үйлдлийг сонгон ашиглаж, хүүхдийн хөгжлийг дэмжих, сурах идэвхи сонирхлыг сэргээх, хөгжүүлэхэд  ач холбогдлоо өгч байна.
Хичээлийн жил дуусч байгаатай холбогдуулан уг хөтөлбөр хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, өнөөгийн эрэлт хэрэгцээг хангасан эсэх, сургалтанд цаашид хэрхэн ашиглах, бага боловсролын сурлагын амжилт ямар түвшинд байгааг Икс-Өү компьютерийн хүчин зүйлийн хамааралтайгаар үнэлэх зорилгоор 2010 оны 5 сарын 10нд нийслэл болон хөдөө орон нутагт байгаа БСГ-т хүүхэд, эцэг эх, багш нараас түүврээр  авах санал асуулгын маягтыг хүргүүлсэн билээ.
Санал асуулгын хариуг Баян-Өлгий, Дундговь аймгийн БСГ-аас бусад бүх аймгууд хугацаанд нь ирүүллээ.
Хамрагдсан сурагчдын тоо-4241 буюу хөтөлбөрт хамрагдсан сурагчдын 35,9% болно.
Эцэг эхийн тоо-416
Багш нарын тоо-123
Бүгд- 4780 хүн хамрагдсан байна.

Дэлгэрэнгүй унших...
 
«ЭхлэлӨмнөх123456ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL