Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

2011-2012 оны хичээлийн жилийн зорилт PDF Хэвлэх Имэйл

2011-2012 оны хичээлийн жилийн зорилт


Бага, дунд боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчилж, боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэх бодлогын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:

Дэлгэрэнгүй унших...
 
Багш, сурагчдын анхааралд! PDF Хэвлэх Имэйл

НБГ-аас зарласан ЕБС-ийн сурагч, багш нарыг Нээлттэй эхийн програмчлал ба хэрэглээний програм ашиглалтын олимпиадад урьж байна.

Чөлөөт Програм Хангамж болон програм хангамж хэрэглэгчдийн эрх чөлөөг олон нийтэд танилцуулах, үйл ажиллагааг нь дэлхийн нийтээр чиглүүлэн явуулах зорилгоор “Software Freedom Day” өдөрлөгийг жил бүр дэлхийн олон оронд зохион байгуулдаг билээ. Манай оронд “Нээлттэй эх”-ийн програм хангамж сонирхогчдын нийгэмлэг, бүлгэмүүд нийлж тус өдөрлөгийг тэмдэглэдэг болсноор хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Уг өдөрлөгийн хүрээнд ЕБС-ийн “Нээлттэй эх”-ийн програм хангамж сонирхогч багш, сурагчдын дунд 2011 оны 09-р сарын 16-17-нд Мэдээлэл зүйн олимпиад зарлаж байна.

Дэлгэрэнгүй унших...
 
2010-2011 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлан PDF Хэвлэх Имэйл

2010-2011 оны хичээлийн жилд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын

хийсэн ажлын тайлан

 

2011- 06- 24

2010-2011 оны хичээлийн жилд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөтөлбөрт хамрагдсан нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулиудын сургууль  тус бүр дээр хийгдсэн ажлын тайланг 2011 оны 6 сарын 13-20-ны хооронд хүлээн авч нэгтгэлээ.

Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь хамтран ажиллаж буй сургуулиудынхаа хүрээнд:

Дэлгэрэнгүй унших...
 
2011 оны шилдэгийн шилдэгүүд тодорлоо. PDF Хэвлэх Имэйл

"Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс зохион явуулсан "Икс өү компьютер-Миний хэрэглээ II" уралдаан явагдаж 2010-2011 оны хичээлийн жилийн шилдэгийн шилдэг багш, сурагчид авьяас, мэдлэг чадвараараа өрсөлдөн тодорлоо. Тэргүүлэн манлайлагч хамт олон, багш, сурагчид та бүхэндээ амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж байна.

 

Дэлгэрэнгүй унших...
 
"Икс өү компьютер-Миний хэрэглээ II" уралдаан 2 үе шаттай явагдана. PDF Хэвлэх Имэйл

“Икс өү компьютер- Миний хэрэглээ-II” уралдааны удирдамж

Зорилго: Мэдээллийн технологийг сургалтанд ашиглах, “ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, сурагчдын сурах сонирхолыг идэвхжүүлэх, багш нарын компьютер эзэмших чадварыг дээшлүүлэх

Дэлгэрэнгүй унших...
 
"Тэг дөрвөлжин" програм PDF Хэвлэх Имэйл

Оюун ухаанаа тэлж, ажигч гярхай болоорой.

Энэ тоглоомоор тоглогч 25 ширхэг тэг дөрвөлжингөөс гурван тал нь шар зураастай байгааг илрүүлж, үлдсэн нэг талыг гүйцээж бүтэн болгоно. Ингэж гүйцээсэн дөрвөлжингийн тоогоор оноо цуглуулна. Эсрэг тоглогч болох компьютертэй тоглож 25 дөрвөлжингөөс 13 дөрвөлжинг өөрийн болгон хожино. Энэ тухай гарын авлагыг вэбийн "Ном сурах бичиг" хэсэгт boxes.pdf нэртэй оруулсан. Энэ програмыг энд товшиж татаж аваад икс өү компьютертэй суулган тоглоорой. Амжилт хүсье.

 

 
1-5 дугаар ангийнханд хураамжгүй үйлчилгээ PDF Хэвлэх Имэйл

1-5-р ангийн сурагч Хотын нийтийн Номын Сангуудад Хураамжгүйгээр уншигчаар бүртгүүлж, бас гэрээр хураамжгүй ном авч явдаг болсон байна. Холбоос: http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=85&Itemid=106

 
Дэлхийн “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэгчид чуулав. PDF Хэвлэх Имэйл

АНУ-ын Сан Франциско хотод “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэгчид болон сайн дурын дэмжигч, энэ чиглэлээр нээлттэй ажилладаг хүмүүсийн уулзалт 2010 оны 10 дугаар сарын 22-24 хооронд амжилттай явагдаж өндөрлөв.

Зураг 1. Нийт оролцогчид

Тус уулзалтанд Монголын “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн дарга Б.Янжмаа оролцож, холбогдох хүмүүстэй уулзалтууд хийж, өөрийн оронд явуулж байгаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Холбогдох мэдээллийг

http://wiki.laptop.org/go/OLPC_SanFranciscoBayArea/OLPCSF_Community_Summit_2010

http://olpcsf.org/CommunitySummit2010/people.php

http://saigonolpc.wordpress.com/

хаягуудаар орж үзнэ үү.

Зураг 2. “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн дарга Б.Янжмаа уулзалт дээр.

Энд оролцож байгаа хүмүүс туршлагааа хуваалцаж, аль оронд юу хийгдэж, ямар үйл ажиллагаа явагдаж байгаа тухай мэдээлэл сонсох, ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа тухайгаа ярилцах, цаашид ажиллах төлөвлөгөө боловсруулахад нь туслах, сайн дурынхантай холбох зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдан явагдав.


Зураг 3. Оролцогчдоос дурсгалын гарын үсэг зурсан байдал

Энэ уулзалтаар нийт улс орнуудын “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийнхний байрлал харуулсан зураг гарган хөгжүүлж эхэллээ. Холбогдох хаяг:

http://olpcMap.net

 
"Чадвар" онлайн уралдааны дүн гарлаа. PDF Хэвлэх Имэйл

"Чадвар" онлайн уралдаанд оролцогчдоос ирүүлсэн даалгаварын гүйцэтгэл болох 768 файлыг цахим шуудангаар илгээсэн 118 захиагаар хүлээж авав. Ирүүлсэн файлуудыг үзэхэд: Улаанбаатар хотоос БГД-ийн "Мон Гени" цогцолбор, БНД-ийн "Боловсрол", "Гүн галуутай"  сургуулиуд, хөдөө орон нутгаас Архангай "Хүмүүн 3", Өвөрхангай "Мэргэд" цогцолбор, Завханы Улиастай 4-р, Сэлэнгэ 3-р, Дархан Уул 26-р, Төв аймаг Баян сумын сургуулиудын 2-5 дугаар ангийн сурагчид, бага ангийн багш нар болон Булган Хутаг Өндөр сумын сургуулийн бага ангийн багш оролцов.

Дэлгэрэнгүй унших...
 
Пиппи үйл ажиллагаа PDF Хэвлэх Имэйл

Цахим ном, сурах бичиг хэсэгт Пиппи үйл ажиллагааны тухай цахим гарын авлага тавигдлаа.

 
«ЭхлэлӨмнөх123456ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL